Байгалийн аялал жуулчлал ба байгаль орчны судалгаа, шинжилгээний чиглэлээр 2006 оноос эхлэн Японы Нагоя их сургууль, Германы Аахен, Майнц хотын их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Газарзүйн хүрээлэнтэй судлаач, аялагчидтай хамтран судалгаа шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд эдгээрээс товчхон дурьдвал, 2008-2011 онуудад Японы эрдэмтэдтэй хамтарсан төслийн хүрээнд “Монгол орны томоохон газар хөдлөлийн ул мөрийн геоморфологийн судалгаа”, Германы эрдэмтэдтэй хамтран “Говийн гадагш урсацгүй ай савын голоцений үеийн геоморфологийн судалгаа”, ОХУ-ын Эрхүүгийн Газарзүйн хүрээлэнтэй хамтран “Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийн судалгаа”, 2010 онд АНУ-ын судлаачидтай хамтран “Төв Азийн Газрын бүрхэвчийн өөрчлөлт, зураглалын судалгаа” зэрэг олон удаагийн аялал, экспедицийг амжилттай зохион байгуулж, хамтран ажиллаж ирсэн баялаг туршлагатай. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах сургалт, зөвлөгөөг санал болгож байна. Үүнд:

  • Дотоодын аялал жуулчлалын маршрут гаргах
  • Олон улсын болон дотоодын судалгаа шинжилгээний экспедиц зохион байгуулах