Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол улсын хууль болон байгаль орчны холбогдолтой бусад эрх зүйн актын дагуу аливаа төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнан, эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, мониторингийн ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.

Биллитон Глори ХХК нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх”, “Байгаль орчны нөхөн сэргээлт хийх” мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд БОНБНҮ-г мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамт чанарын өндөр түвшинд ISO 14001 олон улсын стандартын дагуу байгаль орчны менежментийн системийн хүрээнд боловсруулна. Энэ чиглэлээр 2008 онд Монгол-Голландын хамтарсан төслийн хүрээнд “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын алтны шороон ордны хөрсний судалгаа, мониторинг”-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах ажлыг санал болгож байна. Үүнд:

  • Ландшафт, физик газарзүйн суурь судалгаа хийх
  • Мониторингийн хэмжилт судалгааны цэг тогтоож, зураглал үйлдэх
  • Байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  • Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах
  • Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах
  • Төслийн осол, эрсдлийн үнэлгээг боловсруулах
  • Төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгаа
  • Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөмж
  • Дотоодын хяналтын журам боловсуулах
  • Байгаль орчны хохирол, экологи-эдийн засгийн үнэлгээ
  • Өгөгдөл мэдээнд анализ хийж, тайлан бэлтгэх

Говийн гурван тэмээ жуулчны баазын БОННҮ

Тэрэлж Лож жуулчны баазын БОННҮ

Тэрэлж Лож жуулчны баазын БОМТ

 

Холбоотой үйлчилгээ: 

БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА РЕГИОНАЛЬ ГАЗАРЗҮЙН СУДАЛГАА