Тус компаний мэргэжилтнүүд 2006 оноос эхлэн Японы Нагоя их сургуультай хамтарсан “Монгол орны томоохон газар хөдлөлийн ул мөрийн геоморфологийн судалгаа”, 2008-2011 оны хооронд Германы Аахен, Майнц хотын их сургуультай хамтарсан “Говийн гадагш урсацгүй ай савын голоцений үеийн геоморфологийн судалгаа”, 2008-2010 онд ОХУ-ын Эрхүүгийн Газарзүйн хүрээлэнгийн судлаачидтай хамтарсан “Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийн судалгаа”, 2010 онд АНУ-ын судлаачидтай хамтарсан “Төв Азийн Газрын бүрхэвчийн өөрчлөлт, зураглалын судалгаа” зэрэг бүс нутгийн газарзүйн судалгаа, шинжилгээний олон удаагийн аялал, экспедицэд амжилттай оролцож, ажиллаж ирсэн баялаг туршлагатай ба аялал жуулчлалын болон уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдийн Байгаль орчны суурь судалгаа, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нилээдгүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай.

Биллитон Глори компани нь  байгаль орчны бүх төрлийн судалгаа, шинжилгээ, “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-ний ажлыг “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” зэрэг байгаль орчны холбогдолтой хууль, журам эрх зүйн актуудын хүрээнд мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын хамт чанарын өндөр түвшинд “ISO 14001” олон улсын стандартын дагуу байгаль орчны менежментийн системийн хүрээнд боловсруулж, зөвлөгөө, үйлчилгээг үзүүлнэ.

Бид энэ чиглэлээр дараах үйлчилгээг чанарын өндөр түвшинд боловсруулна.

Үүнд:

  • Физик газарзүй, экосистемийн суурь судалгаа
  • Байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  • Хүрээлэн буй орчны бохирдол, үнэлгээ, мониторинг
  • Байгаль орчны хохирол, экологи-эдийн засгийн үнэлгээ

Холбоос:

  1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  2. Байгалийн аялал жуулчлал ба региональ газарзүйн судалгаа