Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ юм. "Биллитон Глори"  компани нь 2008-2011 онуудад ШУА-ийн судлаачидтай хамтран “Сэлэнгэ, Төв аймгийн газрын бүрхэвч, Газар ашиглалтын судалгаа”, “Хангайн өмнөх голуудын сав нутгийн газар ашиглалт, ландшафт-экологийн судалгаа”-уудад үндсэн гүйцэтгэгчээр оролцож байсан туршлагатай. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах ажлыг санал болгож байна. Үүнд:

  • Газар ашиглалт ба газрын нэгдмэл сангийн судалгаа
  • Газар зохион байгуулалт ба төлөвлөлт
  • Газар зохион байгуулалтын ангилал, зураглал
  • Ландшафт-нутаг дэвсгэрийн зохистой бүсчилэлийн судалгаа
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэл түүний зураглал