Биллитон Глори компани нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын харилцаа, газар зохион байгуулалт, геодези, кадастрын зураглалын ажлыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, журам, стандарт, аргачлалын хүрээнд нийцүүлэн орчин үеийн техник, технологит тулгуурлан гүйцэтгэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд ШУА-ийн судлаачидтай хамтран “Сэлэнгэ, Төв аймгийн газрын бүрхэвч, Газар ашиглалтын судалгаа”, “Хангайн өмнөх голуудын сав нутгийн газар ашиглалт, ландшафт-экологийн судалгаа” БОАЖЯ-ны захиалгаар “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, түүний дотоод бүсчлэл түүний зураглал”, Нийслэлийн Захирагчын Ажлын Албаны захиалгаар “Төвийн 6 дүүргийн ногоон байгууламжын кадастрын зураглал, мод сөөгний бүртгэл мэдээллийн сан” зэрэг зураглалын ажлуудаас гадна Эм Си Эс Интернэйшнл ХХК-ний “Цахилгаан станцын гүйцэтгэлийн зураглал”, “Архангайн Цэнхэр сум, Өвөрхангайн Бат-Өлзийн сумын нутаг дахь уул уурхайн олборлолтоос үүдсэн  эвдэрсэн газрын зураглал”, Пибоди Винсвэй Ресорсез ХХК-ийн захиалгаар “Өмнөговь аймгийн Ноён, Номгон сумдын хөрсний мониторинг, зураглал”, 2012-2017 онд Энержи Ресурс  ХХК-ний захиалгаар “Ухаа худаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрйин ус хангамжийн системийн өргөтгөл газар”, “Цэций хорооллын барилга, байгууламжийн эдэлбэр газар”, Ханбогд сумын нүүрс буулгах гаалийн хяналтын талбай, Эм Си Эс ХХК-ний захиалгаар Улаанбаатар хот Багануур дүүрэг дэх “Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн барилга, байгууламжийн эдэлбэр газар”, 2016 онд Таван толгойн 450 мВа-ийн цахилгаан станц зэрэг 10 гаруй газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай.

Бид энэ чиглэлээр дараах үйлчилгээг чанарын өндөр түвшинд боловсруулна.

Үүнд:

  • Газар зохион байгуулалт, менежмент, төлөвлөлт
  • Газар ашиглалт ба газрын нэгдмэл сангийн судалгаа
  • Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нэгж талбарын сүлжээ, зураглал
  • Геодези, кадастрын хэмжилт, зураглал, мэдээ боловсруулалт
  • Том, дунд, жижиг масштабын байрзүйн зураглал, хээрийн хэмжилт

Холбоос:

  1. Газар зохион байгуулалт
  2. Геодези, байрзүйн зураглал
  3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа