Content

Биллитон Глори ХХК нь Ханшижир ХХК-ний захиалгаар “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Өлзийт голын алтны уурхайн”, 2011 онд Пибоди Винсвэй Ресорсез ХХК-ний захиалгаар “Өмнөговь аймгийн Ноён, Номгон сумдын хөрсний мониторинг”,  Шижир Алт ХХК-ний захиалгаар “Уурхайн эдэлбэр газрын Лицензийн талбайн”, 2012 онд Энержи Ресурс  ХХК-ний захиалгаар “Ухаа худаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрйин ус хангамжийн системийн өргөтгөл газар”, “Цэций хорооллын барилга, байгууламжийн эдэлбэр газар”, “Тавантолгой онгоцны буудлаас “Ухаа худаг” уурхай хүртлэх хатуу хучилттай авто замын дагуух эдэлбэр газар”, “Өмнөговь Баян-Овоо суман дахь зам анги, үйлдвэрлэл, үйлчилгээний эдэлбэр газар”,  2012 онд  Эм Си Эс ХХК-ний захиалгаар Улаанбаатар хот Багануур дүүрэг дэх “Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн барилга, байгууламжийн эдэлбэр газар” зэрэг 10 гаруй газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлуудыг хийж гүйцэтгэн, нэгж талбарыг сүлжээний зургийг зурж, паспортлож холбогдох яамдаар батлуулан захиалагчид нийлүүлсэн байна. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах ажлыг санал болгож байна. Үүнд:

 

  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
  • Газрын төлөв байдлын нэгж талбарын сүлжээний зураг
  • Хөрс, ургамлын судалгаа, лабораторын шинжилгээ
  • Хөрс, ургамлын хэв шинжийн тархалтын болон морфогенетик хэв шинжийн зураглал
  • Гадаргын эвдрэлийн болон бохирдлын судалгаа
  • Хөрс, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ

Энержи ресурс ХХК-ийн "Ухаа худаг", "Баруун наран" уурхайн ГТБЧЗХБ-ны тайлан, 2016 он

Энержи ресурс ХХК-ийн "Ухаа худаг", "Баруун наран" уурхайн ГТБЧЗХБ-ны тайлан, 2012 он

Таван толгой 450МВт-ын цахилгаан станцын эдэлбэр газруудын ГТБЧЗХБ-ны тайлан, 2014 он