Бид өнгөрсөн хугацаанд Хангад Эксполэйршн ХХК-ний  “Баруун наран уурхайн кадастрын зураглал, хэмжилт боловсруулалт”, Эм Си Эс Интернэйшнл ХХК-ний “Цахилгаан станцын гүйцэтгэлийн зураглал” мөн БОАЖЯ-ны захиалгаар “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, түүний дотоод бүсчлэл түүний зураглал”, Нийслэлийн Захирагчын Ажлын Албаны захиалгаар “Төвийн 6 дүүргийн ногоон байгууламжын кадастрын зураглал, мод сөөгний бүртгэл мэдээллийн сан”, Монголын Алт ХХК-ний “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алаг толгойн нүүрсний уурхайн кадастрын зураглал” зэрэг хэд хэдэн геодези, зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар “Уул уурхайн олборлолтоос үүдсэн  эвдэрсэн газрын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний ажилд оролцон Архангайн Цэнхэр сум, Өвөрхангайн Бат-Өлзийн сумын нутагт алтны шороон ордны олборлолт явуулж буй “Монгол газар ХХК”, “Алтан Дорнод ХХК”-уудын 10 гаруй лицензийн талбайд уурхайлалтаас үүдэн эвдэрсэн газрын эвдрэлийн хэмжээг тогтоож зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах ажлыг санал болгож байна. Үүнд:

  • Газрын менежмент, кадастрын бүртгэлийн систем
  • Геодези, кадастрын хэмжилт, зураглал ба мэдээ боловсруулалт
  • Том, дунд, жижиг масштабын байрзүйн зураглал, хээрийн хэмжилт (1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000, 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 гэх мэт)
  • GPS” сүлжээний хэмжилт, мэдээ боловсруулалт
  • Уурхайн эдэлбэр газрын кадастрын зураглал, төлөвлөлт