Манай компаний хамт олон Нийслэлийн Захирагчын Ажлын Албаны захиалгаар ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, кадастр, зураглалын “АТТП” зэрэг байгууллагуудтай хамтран “Нийслэлийн ногоон байгууламж, мод сөөгний бүртгэл мэдээллийн сан” төслийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон байгууламж, мод, сөөгний тооллогыг 2011 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд “Microsoft office Access” 2007 программ дээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийт 3718 талбайн мод, сөөгний  байршил, ургамлын нэр, гарал үүсэл, таксацын үзүүлэлт, суулгацын нас гэх мэт 15 үзүүлэлтийг багтаасан мэдээллийн санг үүсгэснээс гадна ArcGIS программыг ашиглан Газарзүйн Мэдээллийн Систем (GIS) - тэй холбон Улаанбаатар хотын 6 дүүргийн 53 төв гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 885 талбайд Газарзүйн мэдээллийн сан үүсгэсэн. Түүнчлэн нийслэлийн 6 дүүргийн ногоон байгууламжийн “М1:5000” масштаб бүхий зургийг зохиож захиалагчид шилжүүлэн амжилттай хүлээлгэн өгсөн. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах ажлыг санал болгож байна. Үүнд:

  • Газарзүйн мэдээллийн сан үүсгэх, мэдээ боловсруулалт
  • Орон зайн болон статистик дүн шинжилгээ хийх (Spatial Analysis, Statistical Analysis)
  • Агаар сансрын мэдээ боловсруулах (World View, Quickbird, Landsat, Modis)
  • Газарзүйн мэдээллийн сан үүсгэх, мэдээ боловсруулалт (атрибут, вектор, растер гэх мэт)
  • Физик газарзүйн болон нийгэм эдийн засгийн бүх төрлийн сэдэвчилсэн зураг боловсруулалт
  • Байгаль хамгаалал, ландшафт-нутаг дэвсгэрийн мужлал, тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсчлэлийн зураглал