Биллитон Глори ХХК нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, ногоон чиг баримжаатай, нийгэмд сөрөг нөлөөгүй, эдийн засагт хувь нэмрээ өгөхүйц ажиллагсдынхаа болон хэрэглэгчдийнхээ  өмнө ил тод, хүлээх хариуцлагатай ёс зүйг бүхийл үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг.

Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан бизнесийн болон бусад үйл ажиллагааны тодорхой ашгаас хамааран нийгмийн эмзэг бүлэг, орон гэргүй улсуудад дулаан хувцас, хоол хүнсээр туслах үйл ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгуулсан.

2018 оны хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдрүү чиглэж Сүхбаатар дүүргийн “Тусгай 25-р дунд сургууль” болон тус дүүргийн “Сувилалын цэцэрлэг яслийн 10-р Цогцолбор” Хүүхдийн Төв Сувилал-ын Дутуу болон гүйцэт нярайн тасаг, "Ид шидийн орон" хүүхдийн цэцэрлэг зэрэг нийтдээ 7 газарт 7 325 000 төгрөгний тусламж үзүүлсэн бөгөөд цаашдаа энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, хэрэгтэй газар нь хэрэгтэй тусламжийг үзүүлэхэд сэтгэл гарган ажиллана.