Нөхөн сэргээлтийн гол зорилго нь аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчин бохирдох, хөрсөн бүрхэвч эвдрэх, ургамал нөмрөг доройтох, ан амьтны нутагшил, төрөл зүйл өөрчлөгдөх тэдгээрийн нөлөөллийг судлах, хянах, хариу арга хэмжээ авах зорилготой байдаг.

"Биллитон Глори" ХХК нь уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зөвлөгөө үйлчилгээг өгөхийн зэрэгцээ монгол улсад мөрдөгдөж байгаа нөхөн сэргээлтийн стандартуудын дагуу биологийн нөхөн сэргээлтийг олон улсын чанарын түвшинд хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн бид бүхэн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайнуудад нөхөн сэргээлтийн үр дүнг харуулхуйц биологийн олон янз байдлын судалгаа буюу биомониторингын ажлыг мэргэжлийн чадварлаг багаар судлуулж байгалийн болон нөхөн сэргээлт хийгдсэн талбайнуудын харилцан хамаарал, зүй тогтлын ялгааг гаргаж ШУ-ны онол, практикийн түвшинд тайлагнана. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах ажлыг санал болгож байна. Үүнд:

  • Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө ба хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө
  • Техникийн ба биологийн нөхөн сэргээлтийн аргазүй болон технологи
  • Нөхөн сэргээлтийн стандарт, норм, журам
  • Шимт хөрсний хуулалт ба хадгалалтын технологи
  • Нөхөн сэргээлт хийгдсэн талбайн биологийн олон янз байдлын судлагаа