Биллитон Глори ХХК нь аж ахуй нэгж байгууллага, уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, зөвлөгөө үйлчилгээг өгөхийн зэрэгцээ монгол улсад мөрдөгдөж байгаа нөхөн сэргээлтийн стандартуудын дагуу биологийн нөхөн сэргээлтийг хийх богино хэмжээний сургалтыг явуулна.  Бид бүхэн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайнуудад нөхөн сэргээлтийн үр дүнг харуулхуйц биологийн олон янз байдлын судалгаа буюу биомониторингын ажлыг мэргэжлийн чадварлаг баг хийж гүйцэтгэнэ. Үүнээс гадна байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, газарзүйн шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхэнд физик газарзүйн болоод байгалийн хам бүрдлүүдийн тухай шинжлэх ухааны онолын болон практикийн анхны мэдэгдэхүйн, судалгааны арга барил,  сургалт, зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судалгааны орчин үеийн техник, технологи, программ хангамжыг эзэмшүүлэх богино хугацааны сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Бид энэ чиглэлээр дараах үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлнэ.

Үүнд:                                                                     

  • Нөхөн сэргээлт, хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө
  • Нөхөн сэргээлтийн стандарт, норм, журам
  • Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн аргазүй, технологи
  • Биологийн олон янз байдлын судалгаа, мониторинг
  • Байгалийн ухааны сургалт, зөвлөгөө
  • Геодези ба байрзүйн зураглал хийх арга зүй, хэрэглээ
  • Газарзүйн мэдээллийн систем ба Зайнаас тандан судлалын арга зүй, хэрэглээ

Холбоос:

  1. Нөхөн сэргээлт
  2. Сургалт, зөвлөгөө