Биллитон Глори ХХК нь байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, газарзүйн шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхэнд физик газарзүйн буюу байгалийн хам бүрдлүүд болох хөрс, ургамал, ус, геоморфологи, ландшафтын тухай шинжлэх ухааны онолын болон практикийн анхны мэдэгдэхүйн, судалгааны арга барил, судалгааны арга зүй эзэмшүүлэх, сургалт, зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ газарзүйн шинжлэх ухаан, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судалгааны орчин үеийн техник, технологийг эзэмшиж өөрсдийн явуулж буй төсөл, хөтөлбөр, судалгаа, шинжилгээний ажилдаа шинжлэх ухаанч, онол, практикийн үүднээс хандах шинжлэх ухаанч хэвшилийг тогтооно. Бид та бүхэнд дээрхи чиглэлээр дараах сургалт, зөвлөгөөг санал болгож байна. Үүнд:

  • Ландшафт, физик газарзүйн ерөнхий ойлголт, судалгааны арга зүй
  • Экосистемийн судалгааны орчин үеийн түвшин, чиг хандлага
  • Техноген орчныг нөхөн сэргээх арга ухаан, технологийн шинэчлэл
  • Газар зохион байгуулалт ба кадастрын зураглал хийх арга зүй
  • Геодези ба байрзүйн зураглал хийх арга зүй
  • Газарзүйн мэдээллийн систем ба түүний программ хангамж (ArcGIS, Global Mapper гэх мэт)
  • Зайнаас тандан судалгаа ба түүний программхангамж (ERDAS imagine, ENVI гэх мэт)