Биллитон Глори ХХК нь 2010 оны 10 сард байгуулагдсан бөгөөд уул уурхай, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэлийг дотоодын зах зээлд нийлүүлдэг Монгол улсын томоохон худалдааны аж ахуй нэгж юм.

Бид уул уурхай, түлш эрчим хүч, дэд бүтэц, барилга угсралтын томоохон төслүүдэд олон улсад нэр хүндтэй, сайн чанарын брендийн бүтээгдэхүүнийг боломжийн үнэтэйгээр, хурдан шуурхай нийлүүлж ажиллаж байна. Мөн эдгээр төслүүдэд Байгаль орчин, газар зохион байгуулалт, зураг төслийн зөвлөх үйлчилгээг давхар үзүүлдэг. Манай компанийн ажилчид нь мэргэжлийн сургалтанд хамрагдсан, олон жилийн туршлагатай бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ханган нийлүүлэлт, худалдан авалтыг хийж гүйцэтгэдэг.

Бидний хамгийн чухал стратегийн нэг бол дэлхийд алдартай OEM бүтээгдэхүүнийг дистрибьютерийн онцгой эрх буюу хямд үнээр нийлүүлэх явдал юм.

Биллитон Глори ХХК нь Рио Тинто компанитай хамтран ажилладаг Дэлхийн тэргүүлэгч компани болох Оюу Толгой ХХК-д мастер гэрээ байгуулж, төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сүүлийн 7 жилийн туршид нийлүүлж байна.

 

Компанийн товч танилцуулга үзэх: Энд дарж татаж авна уу