Сүхбаатар дүүргийн “Тусгай 25-р дунд сургууль” болон тус дүүргийн “Сувилалын цэцэрлэг яслийн 10-р Цогцолбор”-т тусламж үзүүллээ.

“Сувилалын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор”

“Тусгай 25-р дунд сургууль”

Сүхбаатар дүүргийн “Тусгай 25-р дунд сургууль”, “Сувилалын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор”-т жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр сурч, хүмүүждэг хүүхдүүдэд Биллитон Глори ХХК-ний зүгээс эд материалын тусламж үзүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг гэдгээрээ нийслэлийн хэмжээнд ганц байдаг “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор” нь Бага, дунд, ахлах насны тус бүр хоёр бүлэг буюу нийт зургаан ангитай 120 орчин хүүхэд сурч боловсорч байна.