Жиндей Пластик Пайп Индустри Групп/Ginde Plastic Pipe Industry Group/-ийн албан ёсны төлөөлөгч боллоо

“Биллитон Глори” ХХК нь дамжуулах хоолойн салбарт тэргүүлэгч "Жиндей Пластик Пайп Индустри Групп " компанийн монгол дахь албан ёсны борлуулагч боллоо

“Жиндей Пластик Пайп Индустри Групп” 1999 онд БНХАУ-д байгуулагдаж дамжуулах хоолой, холбох хэрэгслийг Ази, Европ, Латик Америк, Африкийн 80 гаруй оронд нийлүүлж байна. Тус компани нь герман технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үндсэн 9 үйлдвэртэй. Халуун хүйтэн, бохирын усны хоолой холбох хэрэгсэл, ус зайлуулах суваг, шатахуун дамжуулах хоолойн тоноглол, цахилгааны утас, хөргөлтийн систем зэргийг үйлдвэрлэж хөдөө аж ахуй, үйлдвэр, уул уурхай зэрэг салбарт бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

2007 онд “Жиндей Пластик Пайп Индустри Групп” нь БНХАУ хамгийн алдартай бренд, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн (БНХАУ-ийн Барилгын Материалын Нийгэмлэг),  инженеринг ба барилга угсралтын найдвартай бүтээгдэхүүн (БНХАУ-ын Барилга Угсралт, Инженерингийн Нийгэмлэг), инженеринг, барилга угсралтын сайшаагдсан бүтээгдэхүүн (Барилгын Яам) зэрэг өргөмжлөл хүртсэн.

Бид тус компанийн бүтээгдэхүүнүүд болох бүх төрлийн хуванцар хоолой, холбох хэрэгсэл, зэс, төмөр хайл хаалт, холбоосыг Монголын зах зээлд нийлүүлээд байна.