“Биллитон Глори” ХХК нь 2010 онд зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалттай үүсгэн байгууллагдаж уул уурхайн машин, тоног төхөөрөмж, цахилгаан болон сантехникийн холбох хэрэгсэл, гар багаж, тусгай зориулалтын багаж хэрэгсэл болон хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэглэл зэргийг импортлон худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.
2012 оноос Энержи Ресурс ХХК, Оюу толгой ХХК, Монгол Росцветмет ХХК, Багануур ХК, Шарын голын нүүрсний уурхай, Тавантолгой түлш ХХК, Шивээ Овоо ХК, УБТЗ (Улаанбаатар төмөр зам), УБЦТС ТӨХК, Ус сувгийн удирдах газар зэрэг бусад ААН-үүдтэй хамтран ажиллаж, оригинал бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь шууд хэрэглэгчийн гарт гэсэн уриатайгаар ур чадвартай мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэн шуурхай ажилласнаар найдвартай ханган нийлүүлэгч гэсэн эрхэм хүндтэй нэр хүндийг олсон байна.
-Багын амжилт - Найрсаг харилцаа
-Хариуцлага – Аюулгүй байдал, дэвшилтэт технологи
-Чанартай гүйцэтгэл, бизнесийн хамтын ажиллагаа
Дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй тасралтгүй, тогтвортой түнш байх, Хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх, гадаад худалдан авалтыг нэмэгдүүлэх, Монгол улсын эргэн тойронд түгээлтийн шинэ цэгүүдийг нээх, Монголын томоохон ханган нийлүүлэгчдийн нэг болох
Бидний амжилт нь найдвартай түншлэлийг бий болгох үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээр суурилдаг.
Манай компани өөрийн үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй явуулж нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллана. Бид нийгмийн сайн сайхны тулд энэ улсын ирээдүй болсон хүүхэд, залуучдуудын нийгмийн байдал, эрүүл мэнд, боловсрол, өсөж хөгжих орчин, тэдгээрийн соёл хүмүүжлийн асуудалд илүүтэй анхааран бэлэн зүйл тараахаас илүүтэйгээр улс орны тогтвортой хөгжил рүү чиглэсэн хүүхэд залуусын ирээдүйд бодит хөрөнгө болохуйц ажлуудыг санаачилан болон хамтран гүйцэтгэнэ.