1962 онд байгуулагдаж 52 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг Эрүүл мэндийн яамны харъяа “ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛ”-ын дутуу болон гүйцэт нярайн тасагт эд материалын тусламж үзүүлэв. Хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа тус байгууллагын нийт ажилтан албан хаагчид тусламжийн бараа бүтээгдэхүүнүүдийг баяртайгаар хүлээн авч, хүүхэд бүрийн төлөө сэтгэл зүрхээ гарган ажиллахаа мэдэгдэв.
Монголын үрс эрүүл саруул өсөн торних болтугай.