Өдгөө 53 дахь жилдээ оюуны болон бие бялдарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуулийн удирдлагуудад манай байгууллагын хамт олны өмнөөс эд материалын зүйл гардуулан өглөө. Хүүхдүүдийг ая тухтай орчинд сурч боловсрох боломжийг хангах үүднээс нэн шаардлагатай байгаа эд материалыг хүлээлгэн өгсөн сургуулийн нийт хамт олон талархалтайгаар хүлээн авлаа.