Биллитонглори ХХК нь Монгол улсын 21 аймагт бие даасан салбартай 60 орчим суманд төлөөлөгчтэй, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулан ажиллахын зэрэгцээ 41 мэргэжлийн холбоод, 12 салбар хороо, хувийн хэвшлийн 8100 гаруй гишүүн байгууллыг хамруулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны гишүүнчлэлээр элсэж, гэрчилгээ гардан авлаа.
1990 оноос Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшлийн байгууллага аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж эхэлснээр ажил олгогч эздийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн тус холбоонд элсснээр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин урамшууллын систем, хүний нөөц, санхүү-татварын харилцаа, хууль эрх зүй, менежмент, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл авах, сургалтанд хамрагдах зэрэг олон талын үйл ажиллагаанд оролцох боломж бий болж байна.