Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, маркетинг, худалдааны таатай орчныг бүрдүүлдэг “Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн арав дахь жилдээ “Буянт-Ухаа” спорт цогцолборт 2021.09.22-24 ний өдрүүдэд зохион байгуулагдаж, гадаад дотоодын нийт 130 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.
Энэхүү үзэсгэлэнд “Биллитонглори” ХХК нь уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг BANLAW брэндийн түлшний носас,HAWKE, RTC брэндийн холбогч эд анги, WIKA брэндийн даралт хэмжигч багаж, COAST брэндийн гар чийдэн, олон үйлдэлт багаж, PYRAMEX, HEXARMOR, BOLLE SAFETY,IMPACTO брэндийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл зэрэг 20 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцууллаа.
“Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг дэлгэж танилцуулж, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхайн дэд бүтцийн төслүүд сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Эх сурвалж: www.mongolia-mining.com