МҮХАҮТ, ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси Улсын ХАҮТ-тай хамтран зохион байгуулсан МОНГОЛ-ОРОСЫН БИЗНЕС УУЛЗАЛТ 2021.09.28-ны өдөр МҮХАҮТ-ын их танхимд боллоо.
Бизнес уулзалтаар Бүгд Найрамдах Хакаси Улсын гадна фасад үйлдвэрлэгч “Азия Сибирь” ХХК, төмөр бетон үйлдвэрлэлийн “ЖБИ-19” ХХК, барилга болон гүүрний бүх төрлийн төмөр хийцийн “Корпораци Лесмаш” ХХК, ачаа тээвэр, гаалийн урьдчилсан болон хялбаршуулсан бүрдүүлэлт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “РТК Абакан” ХХК-ууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, Монголын бизнес эрхлэгч нартай санал солилцлоо.
Манай байгууллага “РТК Абакан” ХХК-тай хамтран ажиллах санал солилцож, цаашид тээвэр зуучийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Source: www.mongolchamber.mn/a/716