“Менежментийн форум” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “NEXT LEADERS FORUM 2023” арга хэмжээ 2023.04.04-ний өдөр “Corporate Convention Center”-т зохион байгуулагдаж “Биллитон глори” ХХК-ийн төлөөллүүд уг арга хэмжээнд амжилттай оролцлоо.
“Next Leaders Forum 2023” арга хэмжээнд Монголын ТОП 1000 гаруй CEO нар оролцож, бизнесийн түнш байгууллагуудтай холбоо тогтоон, өрсөлдөгч биш хамтрагчийн байр сууриар уулзаж, өөр хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцах боломж бүрдүүлсэн хамгийн том борлуулалтын эвэнт арга хэмжээ болж өнгөрлөө.
Тус арга хэмжээний үеэр Монголын шилдэг эдийн засагч, санхүүчид 2023 оны эдийн засгийн төлөв, санхүүжилт татах боломж, долларын ханш, хүүгийн таамаглалыг танилцууллаа. Мөн Монголын тэргүүлэгч аж ахуй нэгж байгууллагуудын ТОП удирдлагууд бизнесийн бодит туршлага, амжилттай хэрэгжиж байгаа кэйсүүд танилцуулж, туршлагаасаа хуваалцлаа.