Олон улсын ачаа тээвэрлэлтэнд ачаа илгээгч буюу худалдагч, хүлээн авагч буюу худалдан авагч, тээвэрлэгч, тээвэр зууч зэрэг Олон улсын тээвэрлэлтэнд оролцогч бүрийн оролцоо, үүрэг харилцан адилгүй байдаг бөгөөд эдгээр оролцогчдын хамтын ажиллагааны үр дүнд ачааг тээвэрлэж, хүргэж нийлүүлэх үйл явц амжилттай хэрэгжиж, дэлхий даяар бараа бүтээгдэхүүнийг түгээх, худалдах болон худалдан авах үйл ажиллагаа хэрэгжиж байдаг билээ.
• Карго: Карго нь голдуу 100кг-аас доош жинтэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг бол олон улсын тээвэр зуучийн компани нь овор хэмжээ ихтэй бараа тээвэрлэдэг. Онлайн дэлгүүрээс эсвэл бага хэмжээгээр авахаар бол карго, харин их хэмжээгээр авахаар бол Логистикийн компани сонгох нь зүйтэй.
• Тээвэрлэгч:Тээвэрлэгч нь ачаа тээшийг тогтоосон газар хүргэх буюу үндсэн тээвэрлэлтийг зориулалтын тээврийн хэрэгслээр аюулгүй байдлын зохих дүрэм, журам, стандарт нөхцлийг хангаж эвдрэлгүйгээр ачаа барааг тээвэрлэх, ачаа барааг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслээр ачаа барааг тээвэрлэн нийлүүлнэ.
• Тээвэр зуучлагч: Тээвэр зуучлагч нь хувь хүн, аж ахуйн нэгжийн ачаа тээврийг зөөвөрлөх, үүнтэй холбогдон гарах бүх төрлийн асуудлыг зохицуулж зуучилдаг компани юм. Тээвэр зууч нь ачааны овор хэмжээ онцлогоос үл хамааран бүх төрлийн ачаа барааны тээвэрлэлтийг зохицуулдаг.