“Биллитонглори” ХХК нь байгууллагынхаа тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэргийг хэрэгжүүлэх зорилгоор “Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Дагинас үндэсний сан”-тай хамтран ажиллах санамж бичигт 2022.05.25-ны өдөр гарын үсэг зурлаа.
Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Дагинас үндэсний сан нь алслагдмал аймаг сумдын хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шаардлагатай эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг төрийн бус байгууллага юм. Тус сангийн 7 дахь төсөл болох Сүхбаатар аймгийн Алтанбулаг суманд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийг компаний зүгээс шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.