МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академитай хамтран МҮХАҮТ-ын гадаад худалдааны академийн багш, доктор Н.Отгонсайхан байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад мэдлэг мэдээлэл өгөх, улмаар цаашид үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор импортын замын зураглал, зардлын тооцоо хийх, Монгол улсын нэгдэн орсон худалдааны хэлэлцээрийг бизнес эрхлэгчид үр дүнтэй ашиглах боломжууд, логистикийн тухай ерөнхий ойлголт, нийлүүлэлтийн сүлжээг удирдан зохион байгуулахад логистикийн гүйцэтгэх үүрэг, улс хооронд бараа худалдах, худалдан авах гэрээ, дистрибьютерийн гэрээний холбогдох зүйл заалтууд, анхаарах зүйл, гаалийн бүрдүүлэлт хийхэд анхаарах асуудлууд, худалдааг хөнгөвчлөх зэрэг гадаад худалдааны чиглэлээр сургалт зохион байгууллаа.