Бүх төрлийн даралт, температур, түвшин, урсгал хэмжигч багаж хэрэгсэл, шалгах дамжуулах төхөөрөмж үйлдвэрлэгч WIKA компаний Монгол дахь худалдааны төлөөлөгчөөр “Биллитон глори” ХХК нь 2020 оноос хойш ажиллаж байна. WIKA компани нь дэлхийн ... гаруй улс оронд худалдааны төлөөлөгчтэй, дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажилладаг дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг билээ.
2023.06.06-09-ны өдрүүдэд Казакстан улсын Астан хотод “WIKA PARTNER” уулзалтанд манай байгууллагын төлөөлөл Д.Бямбасүрэн, Э.Шүрэнцэцэг, Б.Дэмүүлэн, Г.Эрдэмбуян нар оролцоод ирлээ.
Уулзалтын үеэр WIKA компаний шинэ бараа бүтээгдэхүүний танилцуулга, байгууллагын цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг мэдээ мэдээллийг танилцууллаа.