Бид АНУ-ын HILLIARD CORPORATION-ийн дэмжлэгтэйгээр Малайз улсын Куала Лампур хотноо зохиогдсон “POWER-GEN ASIA 2024” ЭКСПО-д амжилттай оролцлоо.
POWERGEN Asia үзэсгэлэн яармаг нь нүүрстөрөгч багатай эрчим хүчний хангамжид шилжих стратегид нийцүүлэн шинэлэг шийдэл, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулах салбарын тэргүүлэгч байгууллагуудад зориулсан платформ юм. Энэ нь эрчим хүчний үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн сүлжээг бүхэлд нь нэгтгэж, агуулга, үзмэрүүдийг эх үүсвэрээс эцсийн хэрэглэгч хүртэл хамрах боломжийг бүрдүүлдэг.
Биллитон Глори ХХК нь 100 гаруй жилийн түүхтэй HILLIARD CORPORATION-тай 2017 оноос хойш амжилттай хамтран ажиллаж, АНУ-ын үйлдвэрээс оригинал тосны шүүлтүүрийг дотоодын уул уурхайн зах зээлд нийлүүлж бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж байгаа билээ.